alim.mn | 2026.11.09
УИХ-ын гишүүдэд олгодог байрны урьдчилгаа 2002 онд 15-20 сая төгрөг байсан бол 2026 онд 390 сая болон өсжээ

УИХ-ын 40 гишүүн орон сууцны дэмжлэг гэж тус бүр 390 сая төгрөг авчээ гэсэн мэдээлэл олныг цочоолоо. Ахмадын тэтгэвэр, дөнгөж төрсөн ээжүүдэд олгох мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мөнгөө харамладаг мөртлөө УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд өөртөө зориулсан хангамж тэтгэмжээс ер буцахгүй, тэрний зардал нь гэрлийн хрудаар өссөөр. Анх 1996-2000 онд орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд Бичил хороололд нэг, нэг өрөө байр өгч тэндээс “Элсний 13” гэх фракц төрсөн түүхтэй.

Энэ зардал 2000 онд орон нутгаас сонгогдсон гишүүдэд 15-20 сая төгрөг олж, алдарт Ш.Отгонбилэг агсны эхнэр Д.Туяа гишүүн 20 сая төгрөг авсан тухай хэвлэлүүд мэдээлж байлаа. Одоо энэ мөнгө өссөөр 390 сая төгрөг болжээ. Эрх мэдлээ ашиглаад Хөгжлийн банкаа тоночихно, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлээ өөрсдөө авах юм уу, ах дүүдээ өгчихнө. Боловсролын зээлийн сангаас сурсан сургаагүй мөнгө авчихна. Энэ улстөрчдийн шунал барагдахгүй юм даа. Адаглаад л УИХ-ын сонгуульд тэрбум тэрбум зардаг улс толгой хоргодох орон байрны асуудлаа шийдчихсэн байх ёстой. Гэвч нууцаар шахуу орон байрны урьдчилгаа гэж хэдэн зуун саяар авах нь хэвээрээ л байгаа юм байна даа…


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hayden
2 хоногийн өмнө
158.173.21.112
Unquestionably consider that thazt you stated. Yourr favortite reason seemed to be on the internet the easiestt thing too take innto accout of. I say tto you, I certainly get annoyed even ass foilks think about concerns that they plainly don't unjderstand about. You controlled to hit the nail upon the ttop and outlined ouut thee entire thing withoutt aving side effdct , other people could take a signal. Will probably be bacfk tto get more. Thank you xnxx Here is my page ... homepage, <a href="https://busty.xvideosfap.cc/">https://busty.xvideosfap.cc/</a>,
Төстэй мэдээ