alim.mn | 2026.04.24
Амьдралаас тасарсан Амундра Мокаг дагуулан дүрвэсэн үү?

Амьдралаас тасарсан Амундра Мокаг дагуулан дүрвэсэн үү?

Анхлан 2012 онд тухайн үеийн Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягтай анхлан сүжирч, улстөрчдийн PR-ийг хийж эхэлсэн Амундра үе үеийн Ерөнхий сайдтай сүжирч ихээхэн ч мөнгө хүртдэг тэрбумтан болж хувирсан. Зүгээр л дурласан бүсгүйдээ 60 сая төгрөгийн сарнай илгээж монголчуудыг нүдийг бүлтийлгэж байлаа. Уг нь авааль гэргий сайхан хүүхдүүдтэй хүн. Албан ёсны эхнэр нь сайд асан С.Оюун, С.Зориг агсны төрсөн ах С.Баяр.

Мөнгөжих хэрээр хөөрхөн охидтой зугаацах дуртай болсон гэх Амундраг Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны анхны оролцогч, мөн хөтлөгч болсон Мока-тай Шангриллад амьдарч байна, мөн Амундра Канад руу зугтахдаа хөөрхөн Мока-г дагуулаад явчихсан гэж залуус атаархаж байлаа. Улаанбаатар хотын төвд байрлах 2 өрөө байрыг жижиг гэж чамладаг Амундра үнэхээр тасархай баяжсан нь тэр биз.

Юутай ч Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгч, АТГ-т айлчилж, толгойгоо өндийлгөж эхлэх үеэр Амундра ч ам нээж, Шанхай дахь таван одтой буудлаас стори хийж, хоногийн 2 саяас 70 сая төгрөгийн үнэтэй зочид буудалд байгаа мэдэгдэн бас дахин баянаа гайхуулав. А.Амундра “Голомтыг Баясгалан 500’000$ Б.Энхбаярт өгсөн нь үнэн. Би гэрчээр оролцоно” гэж мэдэгдсэн билээ.

    

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ