alim.mn | 2026.01.14
Хотын дарга Х.Нямбаатар Английн “Фүлхэм” багтай 1.1 сая доллар буюу 4.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 2025 оны эхний хагас жилд бүрэн шилжүүлжээ

Английн “Фүлхэм” багтай ганцхан Соёлын яам гэрээ байгуулаагүй байна. Тус багтай Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 1.1 сая ам.доллар буюу 4.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 2025 оны эхний хагас жилд дөрвөн удаагийн гүйлгээгээр санхүүжилтийг 100 хувь шилжүүлжээ.

  УИХ-ын гишүүн Ч.Номин нь Соёл, спорт, аялал жуучлалын сайдаар ажиллаж байх үед “Go Mongolia” брэндийг сурталчилж, тус яам Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын мэргэжлийн хөл бөмбөгийн спортын Премьер лигийн Fulham /Фүлхэм/ багтай сурталчилгааны гэрээ байгуулж, эхний 500 сая ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгийг 2024 оны зургадугаар сард шилжүүлж байжээ. Харин энэхүү гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаанд шилжүүлээгүй гэдэг шалтгаанаар  Английн “Фүлхэм” баг Монголын Засгийн газар, Соёлын яамыг оны өмнө Арбиртын шүүхэд өгч байгаа талаараа мэдэгдсэн удаатай. Энэ дагуу “Фүлхэм” багтай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Гадаад харилцааны яаманд даалгаж, өр төлбөр барагдуулах ажил оны өмнөхөн дуусжээ. Энэ асуудлаар Соёлын сайд асан Ч.Номинг хариуцлага хүлээх ёстой гэж олон нийт үзэж байгаа. Энэ асуудал Ч.Номинг сандаргадаг бололтой, аргацаагаад өнгөрдөг.

Гэтэл Английн “Фүлхэм” багтай ганцхан Соёлын яам гэрээ байгуулаагүй ажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 1.1 сая ам.доллар буюу 4.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 2025 оны эхний хагас жилд дөрвөн удаагийн гүйлгээгээр санхүүжилтийг 100 хувь шилжүүлсэн байна.
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ