alim.mn | 2026.01.10
Нийслэлийн автокамерт 100 тэрбумыг зарцуулж, торгуулийн орлогоос 221.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвт тусгажээ
Аргаа барсан ард түмэн "Манжийн дарлалаас МАН-ын дарлал хэцүү байна" хэмээн халаглах болжээ. Тэр тусмаа Хотын даргаар Бэрхийн хүү Х.Нямбаатар ирсэн нь улам л бүсээ чангалахад хүргэж байна. Торгуулийн орлогоо өсгөхөөс ард түмнээ бодохоо больжээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Тамхи татсан хүнийг 50 сая төгрөгөөр торго" гэж айлдаж байсан удаатай.
 Х.Нямбаатар торгуулийн тухайд үеэл шигээ бодолтой бололтой. Нийслэлийн замуудыг битүү камержуулж, торгуулиа суга өсгөсөн. Энэ автын камерт л гэхэд 100 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэсэн атлаа хүүхдийн аюулгүй байдлыг камерт арай л 1 тэрбум зарцуулжээ...
Энэ 2026 онд Нийслэлийн төсвийн нийт орлогын 82.7% нь ТАТВАР. Энэ нь иргэдэд дарамт болж ирнэ Иргэдийн нуруунд үүрүүлэх 3.8 их наядын дарамт.
Энэ оны хамгийн их шүүмжлэл дагуулж буй шийдвэр бол иргэдийн банкинд хадгалсан хадгаламжийн хүүний татвараас асар их орлого төвлөрүүлэх төлөвлөгөө юм. 2026 онд зөвхөн хүүний татвараас 178.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцжээ.
Хиймэл ухаан жолоочдыг ''ангуучилж', торгуулийн орлогоос 221.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвт суулгажээ. Өнгөрсөн оноос 61 тэрбумаар өссөн энэ тоо нь төр “иргэдийг торгох”-ыг бодлого болголоо гэсэн үг.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ