alim.mn | 2026.01.10
“Чингис хаан” Баасанжаргал ИЗНН-д элслээ
Иргэн М.Баасанжаргал өөрийгөө Чингис хаан гэж нэрлэдэг. Өмнө нь сонгуульд бие даан нэр дэвшиж, эхнэр хүүхдийнхээ асуудлаар цахим ертөнцөд элдэв шуугиан үүсгэж явдаг “Чингисхаан” нэг хэсэг нам гүм байсан. Саяхан шинэ он гарахтай зэрэгцэн шинэ сонголт хийж, ИЗНН-д элссэн байна. “Би Иргэний Зориг Ногоон Намыг сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, ялалт байгуулах зорилготой. ИЗНН-ын гишүүн болов. Төр улс бол миний амьдрал. Сана Сэр Нэгд! Иргэний Зориг Ногоон Намын гишүүн бол! ИР ЗОРИГТОЙГООР НЭГТ НЭГД!!!” гэжээ.
Өнгөрөгч 2024 оны сонгуулиар М.Нарантуяа-Нара ИЗНН-ыг сонгож, одоо УИХ-ын гишүүн болчихоод байгаа. Энэ удаа “Чингисхаанд” Баасанжаргалд ийм аз тохиох болов уу?

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ