"Эмоушн"-ы экс гишүүн Т.Солонго том охинтойгоо хамтарсан тоглолт хийж, фитнесс миссийн тэмцээнд оролцжээ
Дуучин Т.Солонго хуучин нэрээр "Эмоушн" хамтлагийн хамгийн хөөрхөн гишүүн гэгддэг байлаа. "Эмоушн"-ыхан продюсер Чинбаагийн хамт 20-30 насаа Америкт өнгөрөөсөн билээ. Хамтлагийнхнаасаа хамгийн түрүүнд Т.Солонго эх орондоо ирсэн билээ. Дөрвөн гишүүнтэй бүсгүйчүүдийн хамтлаг 3 гишүүнтэй болж, дэлхийд цойлсон од болно гэж явсан ч санасандаа хүртэл амжилт гаргаагүй. Бүгд буцаад ирсэн ч Монгол дахь фэнүүд нь удаан хүлээгээгүй мартсан бололтой. Байдаг л нэг хамтлаг болжээ. Продюсер Б.Чинбатын талаар дуучин И.Мишээл шүгэл үлээхэд экс гишүүн Т.Солонго дэмжсэн үг хэлсэн билээ. Тэгэхээр асуудал байсан л биз. Б.Чинбатын "савраас салсан" дуучин И.Мишээл гялалзаж Алтан гадас одон хүртлээ.
Дуучин Т.Солонго ч илүүтэй санаа амар, хувийн амьдралаа сайн төвхнүүлжээ. Дуучин Соко 2025 оноо дүгнэхдээ "Баярлалаа 2025 он минь.
Олон жил санаж бодож, хийхийг мөрөөдөж явсан зүйлүүдээ хийж, зорьсон зорилгынхоо ихэнхийг биелүүлж чадсандаа маш их баяртай сэтгэл өөдрөг сайхан байна.
Том охиноо төгсгөж, охинтойгоо хамтарсан тоглолт хийж, өөрийгөө сорьж фитнессийн тэмцээнд орж үзсэн маань шинэ мэдрэмж, өөртөө итгэх итгэлийг өгч оны төгсгөлд шинэ уран бүтээлүүдээ өлгийдөн авч арвин ургац хураасан амжилт бүтээлээр дүүрэн маш сайхан жил болж өнгөрлөө.
Ирж буй шинэ ондоо алдаа оноогоо дүгнэж цэгнээд, улам илүү хичээж, байгаа бүхэндээ талархан хайр, аз жаргалаар дүүрэн амьдрахыг хичээх болно. Хамтран ажилласан, халуун сэтгэлээр тусалсан бүх хүмүүстээ, найз нөхөд, гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд, нүүр номын найзууддаа, намайг урмаар тэтгэсэн хэн бүхэнд баярлалаа" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
