alim.mn | 2025.08.20
Х.Баттулга “ТӨГРӨГ НУУР”-ын ордыг хятадуудад худалдсан түүх
Х.Баттулга “ТӨГРӨГ НУУР”-ын ордыг хятадуудад худалдсан түүх
Баримт 1
Х.Баттулга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж тогтоосон 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй, стратегийн ач холбогдол бүхий “Төгрөг нуур”-ын ордыг 2009 онд Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан Хятадын бүртгэлтэй “Мин Мет Холдингз Лимитед” компанид 250 сая ам.доллараар худалджээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2004 онд сонгогдсон Халтмаагийн Баттулга (бизнесмен) 2006 оны наймдугаар сарын 17-ны өдөр “САМЕКС” гэх гадаад нэртэй компанийг “ашигт малтмалын хайгуул, гадаад худалдаа”-ны үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Ядамсүрэнгийн Батсуурийг томилон Улсын бүртгэлд бүртгүүлжээ.
УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “САМЕКС” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Баттулга болох нь тамга дарсан баримтаар баталгаажсан байдаг.
Уг компаниараа дамжуулан Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт орших “Төгрөг нуур” нэртэй орд газрыг ашиглах эрх авч, тус газрыг лицензийн 1,300,000 ам.доллараар үнэлэн, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанид дамжуулан худалдаалсан нь хууль бус наймаа юм. Тэрбээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй тус ордыг 250 сая ам.доллараар дамжуулан худалдаалж, 250 сая ам.долларын ашиг олсон гэх баримт хараат эх сурвалжид ил болсон.
“Төгрөг нуур”-ын ордын 1983–1985 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр 113,358 төгрөгийн өртөг бүхий геологийн хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон байдаг. Ийм том нөөцтэй ордыг хууль бусаар зарах нь гэмт хэрэгт тооцогдох үйлдэл юм.
Ноцтой баримтад дурдсанаар уг орд газрын газрын таталцлын судалгааг анх 1995 онд “Геологийн төв лаборатори”-ийн эрдэм шинжилгээний баг хийсэн бөгөөд улмаар 2005 онд ордын дөрөвдүгээр давхаргаас дээших хэсэгт, Төв аймгийн Баян сумын нутаг дахь талбайд 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц тогтоосон байдаг.
Ингээд “Төгрөг нуурын нүүрсний орд”-ыг УИХ-ын гишүүн Х.Баттулга шинээр үүсгэн байгуулсан “САМЕКС” компанид хууль бусаар шилжүүлсэн байна.
Баримт 2
УИХ-ын гишүүн бөгөөд бизнесмен Халтмаагийн Баттулга 2006 онд шинээр үүсгэн байгуулсан “САМЕКС” компанийнхаа “ашигт малтмалын хайгуул”, “гадаад худалдаа” чиглэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлд бүртгүүлсний дараа “Төгрөг нуур”-ын нүүрсний ордын лицензийг өөрийн охин компанидаа шилжүүлэн авч, улмаар 2009 онд уг ордыг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Мин Мет Холдингз Лимитед” компанид 250 сая ам.доллараар дамжуулан худалдаалсан.
Энэ бүхнийг нотолсон олон улсын бүртгэл, “Мин Мет Холдингз”-ын тайлан, Сангийн яамны зөвшөөрөл, бүртгэлийн хуудсууд байдаг.
Баримт 3
“Самекс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс үзэхэд “Самекс” ХХК-ийг 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байна. Хувьцаа эзэмшигч нь Халтмаагийн Баттулга.
2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Төгрөг нуур энерги” ХХК-д “Төгрөг нуур”-ын нүүрсний ордын ашиглалтын лицензийг 1.3 сая ам.доллараар худалдсан байна.
2007 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Самекс” ХХК-ийн 54.5 хувийг Сингапур улсын иргэн Жан Хи Тинг, Го Жин Жиан нар эзэмшиж, компанийн нэрийг “Самекс PTE” болгон өөрчилж Сингапурт бүртгүүлсэн байна.
2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус компани нь “Central Asia Mineral Exploration PTE” компанид шилжсэн байна.
2009 онд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Мин Мет Холдингз Лимитед” компанид “Төгрөг нуур”-ын лиценз бүхий охин компанийнхаа хувьцааг 250 сая ам.доллараар худалдсан баримт байна.
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
13 минутын өмнө
202.126.89.127
Бас л сайхан шаах юм аа. Тийм бол баривчлаач
Төстэй мэдээ