Сүйн бөгж нь 3-5 сая доллар

Хөлбөмбөгийн домогт од Криштиану Роналду найз бүсгүй Жеоржина Родригесид бэлэглэсэн сүйн алмаазан бөгж нь 50 карат хүрэх хэмжээтэй ойролцоогоор 3-5 сая доллар байж магадгүй гэж үнэт эдлэлийн шинжээч үнэлгээчид Forbes-д мэдээлжээ. Энэ нь Монгол мөнгөөр 17 тэрбум орчим төгрөг юм.
Өмнө нь сүйт залуугаасаа авсан алмаазан бөгжөөр дуулиан тарьж байсан Мэрайя Кэри, Ким Кардашиан, Лорен Санчес нарын бөгжнүүдээс том, үнэ нь хэдэн арван саяын өртөгтэй хэмээн шинжээчид үнэлж байна
Хөлбөмбөгийн од Криштиан Роналду мөнгийг олдог, үрдэг хүн. Өмнө нь Монгол мөнгөөр 27 тэрбумын үнэтэй усан дээгүүр явдаг онгоц, бараг л зочид буудал худалдаж авсан.
Ингэхдээ 20 тэрбум долларыг нь бэлэн тоолж өгөөд үлдсэн 7 тэрбумыг нь алтан картаа уншуулаад авсан байна. Роналду ч, сүйт бүсгүй ч ядуусын хороололд өссөн, хар бор амьдрал мэднэ. Түүний сүйт бүсгүй, 9 жил хамт амьдарч буй Жеоржина өмнө нь орж үзээгүй гаднаас энь ресторандаа орж байна гээд Роналдуг талбайд гарч, тоглох үед дотроо маш их залбирдаг гэжээ.
ТҮҮНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛСӨН ӨДӨР
Жеоржина “Би Мадридын Gucci дэлгүүрт худалдагчаар ажилладаг байлаа. Миний амьдрал энгийн, заримдаа хэцүү байсан, жижиг өрөөнд амьдарч илүү сайхан ирээдүйг мөрөөддөг. 2016 онд ажил дээрээ байхад нэг хүн дэлгүүрт орж ирээд миний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. Тэр хүн бол Cristiano Ronaldo байсан. бидний харц тулгарах тэр мөчид миний амьдрал хэзээ ч урьдных шигээ байхгүйг зүрхэндээ мэдэрсэн. Тэр надад дурлаж, би түүнд дурлаж, тэр өдрөөс хойш бидний түүх эхэлсэн” гэжээ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 цагийн өмнө
66.181.186.42
Тэрбум гэнээ
Төстэй мэдээ