alim.mn | 2025.08.15
"Голомт"-ын Баясгалангийн эхнэр Ч.Мөнхцэцэг хувийнхаа 2 тэрбум 500 сая төгрөгөөр шинэ хийд бариуллаа
"Голомт" банкны хэмээх Д.Баясгалан "эзэн" Эрдэнэбилэгийн оронд Монголын "эзэн" болж, Ерөнхийлөгч Х.Баттулгын үед бүр хаан болж, хаданд гарсан гэж байгаа. Ковидын үед хил хаалттай, иргэд гэрээсээ гарах эрхгүй байхад эдгээр эрхмүүд нүүрсийг аман дээрээс зарж хагартлаа баяжсан гэх. Мөн төмөр замыг километрийг нь дэлхийн зах зээлийн ханшаас 3-4 дахин өндөр өртөгтэй барьж, УИХ-ын гишүүд ч яаж шүүмжлээд дийлдэггүй хэмжээлшгүй эрхтэй нөхөр болсон. Намайг хэн хэлэх вэ гэх аятай аархдаг Голомтын Баясгалан 10 цагаан буяны замаар оров бололтой.
Учир нь түүний 30 гаруй жил ханилсан хайрт гэргий Ч.Мөнхцэцэг 2 тэрбум 500 сая төгрөгөөр хийд барьжээ. Энэхүү хийдээ олны хэл амнаас хол, Монголын баруун хил хязгаар Баян-Өлгий аймагт барьжээ. Баянх-Өлгий аймгийн олонхи болсон казахчууд хил шашин өөр. Гэтэл яагаад заавал Баяг-Өлгий аймагт барьсан юм бол доо... 
Юутай ч Баян-Өлгий аймгийн Раашгэнпэллин хийдэд ийм нэгэн шинэ дугана сүндэрлэн бослоо. Үүнийг Голомт банкны ТУЗ-ийн дарга Ч.Мөнхцэцэг хэмээхбуяны эзэн хүмүн өөрийн 100% хөрөнгөөрөө барьж бүтээсэн хэмээн лам нар хөөрцөглөн сүсэглэж сууна. Энэхүү шинэ дуганыхаа нээлтийг өнгөрсөн 2025.07.20-нд хийж, Раашгэнпэллин хийдийн Хамба лам З.Батхүүд хүлээлгэж өгсөн билээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 цагийн өмнө
202.126.88.191
Воовлдаа ямар ариун шашинлаг хүн бэ!?
Төстэй мэдээ