alim.mn | 2025.08.14
Тэд хүүхэдгүй, дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг
Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хы өчигдөр баригдан хоригдож, 10 м2 шоронгийн өрөөнд харгалзагчийн хараан дор амьдарч байна.
Хатагтай Ким Гон Хы-ийн өнөөдрийн өглөөний хоол нь 1733 воны талх, гүзээлзгэний варень, сүү байжээ. Солонгосчууд уур хилэнтэй, ямаан омогтой, өмнөх Ерөнхийлөгч нартаа тун халгаатай улс. Экс Ерөнхийлөгчид нь шоронд хоригдож, амиа хорлосон эмгэнэлтэй түүх бий. Солонгос улс түүхэндээ өмнөх ерөнхийлөгчдөө ард нийтээрээ эсэргүүцэж, хууль сахиулж хорьдог ч энэ эхнэр нь нөхөртэйгээ хамт хоригдож байна. Өмнө нь ийм түүх байхгүй ажээ. Ерөнхийлөгчийн эхнэр байсан гэдгээрээ ямар нэг давуу эрхгүй, бусад энгийн хоригдлуудтай яг адил хоригдож байгаа гэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2022 оны 5 сарын 10-нд болж байсан юм. Тус арга хэмжээнд үе үеийн ерөнхийлөгчид уригдсанаас гадна шинэ төрийн тэргүүнийг үүрэгт албандаа орохыг үзэхээр 41 мянган хүн цуглажээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёл, тэргүүн хатагтай Ким Кеон Хи гуравдугаар сараас хойш анх удаа олны өмнө хамт гарч байгаа нь энэ.  Нөхрийнхөө сонгуулийн компанит ажлын үеэо томоохон дуулианд холбогдсоноос хойш олны анхаарлын төвд орохоос зайлсхийж байсан ч үе үе томоохон дуулианд өртдөг тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн талаар зарим баримтыг хүргэж байна. 


Уламжлалаа дээдэлсэн Солонгосын тэргүүн хатагтай нараас ялгаатай нь Ким Кеон Хи карьертаа анхаарч ирсэн. Гэрийн сайн гэрийн эзэгтэй, эхнэр байх нийтлэг жишгийг эвдсэн эмэгтэй. Тэрбээр Кёнги их сургуульд урлагийн чиглэлээр суралцжээ. Их сургуулиа төгссөний дараа урлагийн боловсролоор магистрын зэргээ, дижитал контент дизайны чиглэлээр докторын зэргээ хамгаалсан байна. Ийм намтартай ч боловсролын зэрэг дипломыг нь хуурамч гэж тогтоож, боловсролын зэргийг хураажээ.

Солонгосын ирээдүйн тэргүүн хатагтай 2009 онд “Кована Контент” урлагийн үзэсгэлэнг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллажээ. Түүний удирддаг компани Альберто Жакометти, Марк Шагалл, Марк Ротко зэрэг томоохон уран бүтээлчдийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байсан аж.

Солонгосын Ерөнхийлөгч эхнэртэйгээ 2012 онд гэрлэсэн юм. Тэд олон жилийн өмнөөс биенээ мэддэг байжээ. Гэрлэх үедээ Ким Кеон Хи 40 настай, Юн Сок Ёл 52 настай байжээ. Тэд хүүхэдгүй бөгөөд дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг.

Тэргүүн хатагтай байхдаа Ким Кеон Хиг Deutsch Motors-ын хувьцааг залилж авсан хэрэгт оролцож, дундаас нь их хэмжээний ашиг олсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд прокурорын байгууллага одоогоор уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй, #MeToo хөдөлгөөний талаар нэгэн YouTuber-тэй ярилцаж буй бичлэг энэ жилийн эхээр цацагдсан нь солонгосчуудын эгдүүцлийг төрүүлжээ. Тэрбээр эрчүүд эмэгтэйчүүдэд (хохирогчдод) мөнгө төлөөгүйгээс болж  #MeToo хөдөлгөөн гарч байна гэх агуулгатай зүйлс ярьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ.

 Ким Кеон Хи 2018 онд өгсөн ярилцлагадаа “Нөхөр маань өндөр албан тушаал хашдагаас болж өөрийнхөө карьерыг орхиж, гэрийн эзэгтэй болохыг хүсэхгүй байна” хэмээн ярьж байсан боловч нөхрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний дараа The Korea Herald сонинд яриа өгөхдөө “Нөхрөө төрийн хэргийг амжилттай явуулахад нь туслах орчинг бүрдүүлэх нь эхнэр хүний хамгийн чухал ажил хэмээн бодож байна” гэж ярилцлага өгч байсан билээ.

<img class="xz74otr x15mokao x1ga7v0g x16uus16 xbiv7yw" src="https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t21/1/16/1f1f0_1f1f7.png" alt="

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ