
Дуучин Г.Эрдэнэчимэг, Б.Алтанжаргал хоёр хамт дуулж, бүр хамтдаа тоглолт хийж байлаа. Харин Б.Алтанжаргал сүүлийн үед дуучин Г.Эрдэнэчимэгтэй хамт дуулахаас зайлсхийж уртын дуучин Б.Батцэцэглэнтэй хамт дуулахыг илүүд үзэх болсон гэх ховын яриа гарч байна. Царай төрх дуу хоолойгоороо ардын болон уртын дуучид дундаа толгой цохидог Б.Батцэцэглэн саяхан МУГЖ болж, Алдарт эхийн одон хүртлээ. Хувийн амьдрал, уран бүтээл нь нэр шигээ цэцэглэж яваа. Дуучин Б.Алтанжаргал ч саяхан хүүтэй болж, хүүгээ төрөхөд гэргийтэйгээ хамт байж, бүр эх барьж авахаа шахсан гэнэ.
Г.Эрдэнэчимэг Ардын жүжигчин С.Жавхлангаас бүрмөсөн туурга тусгаарласан нь тодорхой болсон. Эрхи зүүж сүм хийдээр явж, ямагт сургаал үг хэлж ариуссан аятай явах болсон. Хажууд нь Сигалийн эхнэр Б.Эрдэнэтуяа ч хамт явдаг. Ийм сайхан бүсгүйтэй Б.Алтанжаргал ойрдоо цугтаа дуулахгүй байгаа нь хачирхалтай.
