АН-аас нэр дэвшихээр горилж 100 сая төгрөг тушаасан хүмүүсийн нэр ил болжээ. Аав хүү, аав охин хоёр УИХ-д нэр дэвшихээр горилж байна. Тухайлбал Архангай аймагт УИХ-ын гишүүн асан “Фортуна” Батбаяр охин Б.Жаргалангийнхаа хамт нэр дэвшихээр санаархаж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Батбаярын охин Б.Жаргалан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч. Мөн Архангайд Пүрэвбаатарын Мөнхтулга гэх залуу нэр дэвшихээр болжээ. Түүнийг Топ модель С.Ариунбилэгтэй хамт амьдарч байснаар нь хүмүүс санаж магадгүй. Аав нь “Хөх чоно” группын захирал Ө.Пүрэвбаатар. Хачирхалтай нь дэд сайд асан П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар СХД-ээс нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаажээ. Тэрчлэн “Баян” Баясаа хочит жүжигчин, Кёкүшюзан Батбаяр нар Хан-Уулд, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж 100 сая төгрөг АН-д тушаажээ.
