alim.mn | 2026.04.15
“Саран ээж” Д.Сарангэрэлийн хүү Монгол улсын Манлай уяач цол хүртжээ

УИХ-ын гишүүн, олон  ч салбарын сайд хийсэн Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх ээж шигээ “салбар” бүрд авьяастай аж. Тэрээр уяач агаад сар шинийн өмнө Монгол улсын манлай уяач цол хүртжээ. Манлай уяач залуу цагтаа ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны даргаар ажиллаж байгаад ээжийнхээ удирдаж байсан ЭМЯ-наас эрх шилжин ирсэн 38 тэрбумын тендерийн шуугианаар өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд сураг алдарсан. Тэгвэл төрийн албанд чадаагүй ур чадвараа хурдан морины уяа сойлгонд гаргаж явжээ. Аав нь манай манлай аудиторуудын нэг, ээж нь "манлай" эмэгтэй гишүүдийн нэг бол хүү ийнхүү манлай уяач болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
8 сарын өмнө
203.91.118.30
Шал худ хогын авгай тэр их мөнгөө үрж ядаж үр хүүхэд нь мөнгөөр тоглож бна даа
Бичил хорооллын иргэн
1 хоногийн өмнө
103.229.122.129
Өө алчих юм байна.Сарангэрэлийнх чинь анх бичил хороололд манай байранд бидэнтэй адил улны амьтан л байсан.Энэ хүүхэд нь л лав миний мэдэхээр хөдөө гадаа, морь малнаас хол өссөн унаган хотын хүүхэд шүү дээ.Гэтэл манлай уяа ч гэх шиг.Ёстой кино цаашаа юм байна.кккк
Төстэй мэдээ