Ийм явдал Архангай аймгийн Тариат сумын Зураа гэх газар болжээ. Тус багийн малчин 35 настай Д.Э нь хамаатны ахынхаа үхрийг духан дээр нь буудаж алжээ. Болсон явдлын тухайд тэрээр “С.Г нь үхрээ тууж ирээд гэрийн гадаа авчраад үхэр хараарай гэхээр нь чадахгүй би өөрийнхөө үхрийг хурааж байна гэсэн ч үхрээ хараарай хүүхэлдэй минь гээд үхрээ орхисон. 2020 оны 1 дүгээр 10-ны орой өөрийнхөө үхрийг С.Г-ын үхэртэй хамт хураахад С.Г ахын үхэр нь дутуу байхаар нь үлдэгдэл үхрийг нь хөөж ирсэн чинь бор шүдлэн зугтаагаад үхэртэй нийлэхгүй, бас үхэр дагуулж зугтаагаад байхаар нь уур хүрээд гэрийнхээ гадаа хөөж авч ирээд буудаж алсан. С.Г ах надтай үхрээ хөлсөөр харах талаар тохироогүй, гэнэт үхрээ туугаад ирсэн. Надад хүний мал харах шаардлага байхгүй” гэжээ. Тэрээр ахынхаа үхрийг калибрь буугаар буудаж хөнөөжээ.
