Америкийн Нью-Йорк хотын Бронксын амьтны хүрээлэнгийн Надиа гэдэг нэртэй дөрвөн настай Малайн эмэгчин бар коронавирусын халдвар авчээ. Эмэгчин бар нь бар, арслангуудыг хооллож арчилдаг амьтны хүрээлэнгийн ажилтнаас халдвар авсан нь батлагдсан байна. Өнгөрсөн 3-р сарын 27-ноос Надиад өвчний шинж тэмдэг илэрсэн агаад агаад өдгөө эгч нь болох Азулаас гадна Амар мөрний буюу Сибирийн хоёр бар, Африкийн дөвөн арсланд дамжин халдварласан тухай амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Халдвар авсан бар, арслангуудын эмчилж байна. Тус амьтны хүрээлэнг 3-р сарын 16-наас хааж ажилтнуудыг нь коронавирусын шинжилгээнд хамруулсан. Гэхдээ амьтадад нь халдварлахыг тооцож үзээгүй байна. Өмнө нь нохой муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад тус өвчнөөр өвчилсөн бол өдгөө зэрэг амьтдад ч халдварлах болжээ. Энэ нь хэдийгээр хүмүүсийг эмчилж эдгээсэн ч тэд эргээд гэрийн болон зэрлэг амьтдаас дахин халдвар авах аюултай шинэ эрсдэл үүссэнийг харуулж байна.
