alim.mn | 2025.08.16
"Алаг хайрхан" компанийн захирлын үүдэнд 2 бүсгүй өлсгөлөн зарлаад 50 гаруй цаг болж байна
 
"Алаг хайрхан" компанийн захирал Мөнгөнбагана гэх хүний гэрийн үүдэнд, хоёр эмэгтэй өлсгөлөн зарлаж байна. Орцонд хүйтэн шалан дээр хоол ч идэхгүй, балга ус ч уухгүй 50 гаруй цаг болж байна.  Өчигдрөөс түргэн тусламж, цагдаагийнхан ирж биеийн байдлыг нь харж, газар дээр нь нөхцөл байдлыг үзээд явжээ.
Хоёр бүсгүйн хэн хэнийх нь бие сульдсан, ам уруул нь хатсан толгой нь өвдсөн, нэг нь бөөр нь өвдсөн байдалтай хэвтэж байна. Эдгээр бүсгүйүүд харьд олон жил хөлсөө дуслуулан байж олсон мөнгөөрөө нутагтаа ирээд байр захиалаад байр ч үгүй, мөнгө ч үгүйүлдэж, луйвардуулсан юм байна. "Алаг хайрхан" компаний захирлыг нааштай шийдэж өгнө хэмээн найдаж, хүн чанар гаргаж 4 жил хүлээжээ. Ингээд удтал хөөцөлдсөний эцэст, аргагүйн эрхэнд сүүлийн арга болох хуурай өлсгөлөн зарлаад даруй хоёр хоножээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ