Хөгжлийн банк 2013-2016 оны хооронд зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд 4 тэрбум төгрөг өгчээ

Хөгжлийн банкны мөнгөөр 2016 онд сонгуульджээ. 2016 онд улс төрчид Хөгжлийн банкнаас 1 тэрбум төгрөг гаргаж, хэвлэлүүдэд өгөн сонгуулийн сурталчилгаагаа хийсэн байна.
Хөгжлийн банкийг сурталчлах нэрээр 2013-2016 оны хооронд зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд 4 орчим тэрбум төгрөг өгчээ.
2013 онд 11 хэвлэл мэдээллийн байгууллагад 71 сая төгрөг, 408 мянган доллар
2014 онд 23 хэвлэл мэдээллийн байгууллагад 542 сая төгрөг, 408 мянган доллар
2015 онд 25 хэвлэл мэдээллийн байгууллагад 811 сая төгрөг,
2016 онд сонгуулийн өмнө 22 хэвлэл мэдээллийн байгууллагад 1.1 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас олгосон байна. Нийт дүн ойролцоогоор 4 орчим тэрбум болж байна.
2016 онд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банкнаас 1,3 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчил илэрснийг дурдьжээ. Үүний дотор 2016 онд худалдан авсан нийт гэрээний үнийн дүнгээс 1,2 тэрбум төгрөгийн гэрээ нь банкийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажилд зориулан 6-р сард буюу УИХ-ын сонгуулийн өмнө байгуулсан гэрээнүүд ихэнхи хувийг эзэлж байгааг онцолжээ.
Энэ байдал 2020 оны сонгуульд ч давтагдаж, тэр ч байтугай өнөөдрийн УИХ-д сууж буй 3 гишүүн Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл аваад УИХ-ын гишүүн
болсон байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ