
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа онын өмнөхөн дүүргийнхээ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийг төсвийн 10,8 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ. Үүнд ерөнхий шүүгчээс гадна есбн шүүгч мөн тамгын газрын дарга нь хамрагдсан байна. Засаг даргын захирамжинд “шүүхийн хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор” хэмээн заажээ. Хэрвээ шүүхийн хараат бус байдлыг хангах гэж буй дүүргийн төр захиргааны байгууллага нь ингэж шагнаж урамшуулах нь илүүц юм. Мөн захирамжинд “ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа” гэж тодорхойлжээ. Шүүгчид нь дүүргийн ЗДТГ-ы ажилтнууд бус тул ажилдаа идэвх зүтгэл гаргаж эсэхийг Засаг дарга хатагтай төдийлэн мэдэх боломжгүй. Үүнийг шүүхийн дээд шатны байгууллага нь тогтоох эрхтэй. Тэгээд ч шүүгчид өндөр цалинтайг олон нийт мэднэ. Түүнээс гадна Засаг дарга хатагтай зөвхөн шүүгчдийг нь шагнаж ажлыг нугалалцдаг шүүхчийн туслах, үйлчилгээний ажилтнуудыг орхисон аж. Х.Болормаа шүүгчдээс гадна дүүргийнхээ шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилтнуудыг мөнгөн шагналаар шагнасан байна.


