alim.mn | 2025.08.17
Захирагчийн ажлын алба нэг л сард золбин нохой муурын устгалд 1,2 тэрбум төгрөг төсөвлөсөнөөс 773 саяыг нь зарцуулжээ

Зарцуулж буй болон хяналт тавьж буй хөрөнгөнөөс нь харахад Улаанбаатар хот тун удахгүй золбин  муур, нохойгүй болох төлөвтэй ч тэр сайхан цаг ирэхгүй удсаар байна.  Бүр зарцуулах хөрөнгө мөнгө нь нэмэгдэхийн хэрээр хотын гудамжаар гүйлдэх эзэнгүй муур нохойн тоо буурахгүй байгаа нь гайхалтай. Өнгөрсөн 10 дугаар сард Т.Гантөмөрийн хотын ерөнхий менежерээр ажиллаж байхад Захирагчийн ажлын алба эзэнгүй нохой муурын устгалд 1,2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Үүнд “Өлтэ” компанитай 432 саяыг, “Их булан АТИК” компанитай 324 саяын, “Базалт нэгдэл” компанитай 444 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна. Ингээд дээрх гурван компанид нийт 773 сая төгрөгийн санхүүжилт өгчээ. Устгуулах мөнгө нь их байхын хэмжээгээр уг ажлын гүйцэтгэлд хяналт тавих үүрэг өндөр “өртөгтэй” байх нь мэдээж.  Эзэнгүй нохой муурыг булах ажилд “Бид тусалъя” гэдэг гоё нэртэй компани нийт 100 сая төгрөгөөр хяналт тавьжээ. Нэгхэн сарын дотор тэрбум илүү төгрөг төлөвлөөд 800 гаруй саяыг зарцуулж байна гэхээр өндөр ачаалалтай ажиллаж байгаагийн шинж мөнөөс мөн. Гэхдээ үр дүн нь хаана байна вэ ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ