alim.mn | 2025.08.17
Хотын захиргаа “удирдлагуудын”, “төслийн удирдагч нарын тавилга” зэрэг тэрбум орчим төгрөгний өртөгтэй 14 тендер зарлажээ

Манай хот, дүүргийн дарга нарын албан өрөө гэж хааны ордон шиг зургууд цахимаар явж олны нүдийг хужирладаг. Тэгвэл удахгүй бүр ч гоё болох аж. Нийслэлийн ЗДТГ 980 сая төгрөгний өртөгтэй доорхи 14 тендерийг зарлажээ. Үүнд :

1, “Хүндэтгэлийн их танхимын дүрс удирдлагын тоног төхөөрөмж -70 сая

2, Хүндэтгэлийн их танхимын аудио удирдлагын тоног төхөөрөмж -70 сая

3, Хүндэтгэлийн их танхимын тавилга -70 сая

4, Удирдлагуудын тавилга -70 сая

5, Удирдлагуудын тоног төхөөрөмж -70 сая

6,Хуралдааны танхимуудын дүрс удирдлагын тоног төхөөрөмж -70 сая

7, Хуралдааны танхимуудын аудио удирдлагын тоног төхөөрөмж -70 сая

8, Хуралдааны танхимуудын смарт төхөөрөмж -70 сая

9, Хуралдааны танхимуудын тавилга -70 сая

10, Төслийн удирдагч нарын тоног төхөөрөмж -70 сая

11, Төслийн удирдагч нарын  тавилга -70 сая

12. Албан хаагчдын тавилга -70 сая

13, Албан хаагчдын компьютер -70 сая

14, Бусад тоног төхөөрөмж -70 сая

Бүх тендерийн өртөг ижилхэн 70 сая төгрөг байгаа нь УИХ-ын гишүүдэд тараасан ЖДҮ-гийн 950 сая төгрөгийг санагдуулж байна. “Удирдлагуудын тавилга”-д “дарга ширээний багц”, “дарга ширээний мебель багц” зэргийг авахаар тусгажээ. Төслийн удирдагч нар бас л дутахгүй тул мөн л “дарга ширээний багц”, “дарга сандал” зэргийг авахаар зарласан байна.  “Удирдлагууд” болон “Төслийн удирдагч” нар тавилгаас гадна тоног төхөөрөмж хэрэглэх юм байна. Гэхдээ ямар гэдгээ “нуусан” аж.  Энэ хоёр “элит” давхаргад онцгой анхаарсан агаад нийтдээ 140 сая төгрөгний тоног төхөөрөмж нэмж авахаар тусгайлан тендер оруулжээ.  Фитнессийн төхөөрөмж байж магадгүй гэх хардлага төрж байна.  Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр санхүүжилт олгох шийдвэр гараад удаагүй байхад тэрбум гаруй төгрөгөөр тавилга худалдан авах гэж байгааг ойлгоход бэрх аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ