alim.mn | 2025.08.17
Онцгой байдлын албан хаагч цахим самбар буулгах гэж байгаад цахилгаанд цохиулан амиа алджээ

Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч, цахилгаанд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ... дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алджээ. Талийгаач 2018 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Шударга журам медалиар шагнуулсан, 2015,2016,2018 онд "Марш тактик-тусгай бэлтгэл"-ийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэн, тэргүүний аврагч байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ