ЭХНЭРТЭЙГЭЭ МУУДАЛЦСАНЫ УЛМААС ХОЁР ХҮҮХДЭЭ ШАТААЖ, ӨӨРИЙНХӨӨ АМИЙГ ЕГҮҮТГЭЖЭЭ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд дөрвөн ханатай гэр шатаж, 10 настай эрэгтэй У, 5 настай эмэгтэй А нар өртөн нас барсан. Тэгвэл уг хэрэг нь санамсаргүй хэрэг биш байжээ. Учир нь, 35 настай эрэгтэй нь эхнэртэйгээ муудалцаж, улмаар хоёр хүүхдээ гэртэйгээ шатаасан байна. Үүнийхээ дараа өөрөө хашаандаа амиа егүүтгэсэн байсан аж.
Сануулахад, өнгөрсөн арваннэгдүгээр сард Баянхонгор аймагт 41 настай иргэн согтуурсан үедээ 7-14 насны гурван хүүхдээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
3 жилийн өмнө
202.126.90.158
Хайран хүүхдүүд. Төрөөс нийгэмээ анхаарах цаг нь болжээ.
Төстэй мэдээ