alim.mn | 2025.08.18
Харуулын байраа орхин Оросын хил руу орсон хилчин “бензин үнэртмээр санагдаад тэсэлгүй оргосон” гэжээ

2020 оны 12-р сарын 19-ний шөнийн 03 цагийн үед  Увс аймаг дахь Хилийн цэргийн 02... дугаар ангийн 4-р заставаас байлдагч Х.О нь харуулын байрнаас гарч яваад эргэж ирээгүй хэрэг гарсан. Тухайн үед байлдагчийг оргосон гэж үзэн гэсэн эрэн хайх ажиллагааг хилийн цэрэг болон цагдаагийн алба хаагчийн хамт эхлүүлсэн байна. Оргосон гэгдэх цэрэг төөрч, хил зөрчин ОХУ-ын талд саатуулагдсан бөгөөд түүнийг буцаан авсан.  Хилийн цэргийн 02 ... дугаар анги нь Увс аймгийн Сагил суманд байрладаг бөгөөд оргосон байлдагч нь 22 настай бөгөөд Хөвсгөл аймаг Ренчинлхүмбэ сумаас тус ангид хуваарилагдан алба хааж байсан аж. Тухайн цэрэг оргосон уу, төөрсөн үү гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл гарч байсан. Хилчин цэрэгт анги байрлалаа дур мэдэн орхин явж цэргийн албанаас зайлсхийсэн,  улсын хилийг зөрчсөн гэх хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэгт үүсгэсэн.  Тэрээр болсон явдлын тухай “Би гэртээ байхдаа бензин үнэрлэдэг байсан бөгөөд түүнийгээ нэхээд унтаж чадахгүй, бензин үнэртмээр санагдаад сэтгэл санаа тогтворгүй байсан ба нэг жил болвол галзуурах юм байна гэж бодоод шууд явахаар шийдсэн. Тэгтэл хил давсан байсан ба хээр хөдөө унтаж байтал оросын талын цэрэгт баривчлагдаад ирсэн. Би бензин үнэртдэг байснаас шөнө унтаж чадахгүй, нүдэнд янз бүрийн үзэгдэл харагдаад сэтгэл санаа тайван бус байснаас ийм хэрэгт холбогдсон” хэмээн мэдүүлжээ. Шүүхээс түүнд 1,4 жилийн хорих ял оногдуулаад байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ