Испаний хамгийн алдартай хонжворт сугалаа El Gordo-ны Зул сарын баярын тохирлыг улсдаа томд ордог RTVE ТВ шууд дамжуулжээ. Тус ТВ-д 25 ажилласан сэтгүүлч эмэгтэй Натали Экудайр нэвтрүүлгийн нэгэн хөтлөгчөөр ажилласан. Сугалааны тохирлын үеэр түүний 26590 дугаарт тасалбарт 4 сая евро буюу бараг 15 тэрбум төгрөгийн хонжвор таарчээ. Асар их мөнгө хожсон сэтгүүлч шууд нэвтрүүлгээр ажлаасаа гарахаар шийдсэнээ мэдэгджээ. Нэвтрүүлгийн дараа редакц дээрээ ирж сэтгүүлчийн 25 жилийн замналаа дуусгаж байгаагаа албан ёсоор удирдлагадаа мэдэгдсэн байна.
“Би энэ олон жил сэтгүүлчээр ажиллахдаа шудрага, мэргэжлмйн ёс зүйг эрхэмлэж ирсэн. Гэтэл RTVE ТВ-гийн худалдсан сурвалжлагч гэдэг нэртэй л хоцорлоо. Тэгээд ч хэвлэлийхний бага цалин, ажлын их ачаалал, стресс дарамтыг цаашид тэсэж чадахгүй нь” гэжээ.
