Өнгөрсөн амралтын өдрөөр дуучин Сарантуяа өөрийн сошиал ертөнцөөрөө дамжуулан live хийсэн билээ
Тэрээр өөрийн байрладаг лагар болох Шарга морьтийн аманд суудаг хөршүүддээ нэлээн бухимдсан байдалтай Live хийж өөрийн байр сууриа илэрхийллээ.
Оршин суугчид “Хэрэглэсэн хог хаягдлаа хамаагүй ил задгай хаях явдал өмнөх үеэс эрс ихэссэн байна. Гудамж болгоны тохой бүрд овоорсон хог хаягдал их байна. Мөн хаясан эд зүйлсийн дотор хэрэглэсэн бэлгэвч, шиприз,оймс зэргээ ил задгай хаяж, орчинг бохирдуулж байгаад маш их бухимдалтай байгаагаа илэрхийллээ.
Мөн түүний хөршүүд шөнийн 1 цагт хүртэл архидан согтууран ойр орчмын иргэдийн тав тух алдагдуулдаг.Үүнээс гадна машинтай иргэд ирж агаар баар, машин баар гэж манай энд ирж найрлаж байна. Цар тахлын үеэр хотоос зайдуу гарч задгай талбайд зай барих шаардлагагүй гэсэн үндэслэлээр байна. Гэтэл тэр шоудаж байгаа хүмүүс 1.5 см зай барих дэглэм үйлчилж байгааг би мэдэхгүй байна. НОК болон УОК цар тахалтай энэ үед нийтийн цэнгээний газар, баар , караоке хаасан. Энэ талын асуудал дээр СБД-ийн 19 хорооны захиргаа анхааралдаа авч арга хэмжээ авахыг шаардаж байна.
Эцэст нь тэрээр “Бүгд хогоо хогийн савандаа хаях хэрэгтэй байна,байгаль орчноо хайрлъя хамгаалъя.Мөн вакцинаа идэвхтэй хийлгэхийг уриалж байна”гэжээ.
