Өнөөдөр өглөө Ц.Тувааны талын Ардчилсан намын ээлжит бус бага хурал болж, Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг АН-ын их хуралд өргөн мэдүүлж, батламжийг гардуулан өгөх үйл ажиллагаа БЗД 26 хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбайд боллоо.
УОК-оос нийтийг хамарсан үйл ажиллагаа семинар уулзалт зохион явуулахгүй байх шийдвэр гарсан.Тус бага хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцсон хэмээн хурлыг зохион байгуулагч талаас мэдэгдэн. Энэ нөхцөл байдалд ямар хариуцлага тооцох талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад, "Харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэн тус хурлыг тараасан. Дүрэм, журам зөрчиж олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулсан учраас хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна. АН-ын өмгөөлөгч, хуульч Ц.Баяртогтоход албан шаардлага өгсөн" гэлээ.
Харин С.Эрдэнэ Ардчилсан нам нэг л нам, хоёр нам гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр зохион байгуулагдсан ээлжит бус бага хурал хүчин төгөлдөр биш. Хуулийн хариуцлага тооцох ёстой. Тэр хуралд 600 гаруй хүн оролцсоноос 200 орчим хүн нь намын төлөөлөгч байсан.
