УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би хоёр асуудал Их хурлаар хэлэлцье гэж бэлдсэн юм. Нэгд, 10 их наяд хөтөлбөрийг Их хурал дээр яръя. Тэр дундаа гурван хувийн хүүтэй зээлийг олон нийтэд ойлгогдохоор ярьна. Ерөнхий сайдын мэдээлэл сонсох санал
Хоёрт, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргах шийдвэр гаргасан. Тэгэхээр нууцаас гарчихсан гэж бодож байна. Үүнийг нууцаас гаргах маш ач холбогдолтой. Тиймээс одоо нэг тиймээс болох байх гэж найдаж байна. Содномдаржаа, Чимгээ нарыг сулламаар байна гэдэг тогтоолын төсөл санаачилж байснаа түүнийгээ болилоо. Энэ хэрэг болсноос хойш олон удаа шоу хийсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргаар мөрөн гэдэг нөхөр ажиллаж байсан. 2000 оны сонгуулийн өмнө тэр хүн “Сонгуулийн маргааш энэ хэрэг илэрнэ” гэж хэлсэн. Ингээд тухайн үед МАН 74 суудал авч байсан. 2003 онд Энхбат гэдэг хүнийг Францаас авчирч эрүүдэн шүүсэн өөр юм болоогүй. Сүүлд нь 2015 онд энэ хүмүүсийг шижиглэж мөрдөн шалгаж эхэлсэн байдаг. Өмнө нь яагаад нууцаас гаргаагүй вэ гэхээр энэ хэрэг шийдэгдээгүй байсан. Өнөөдөр шийдчихсэн гэж хэлж байгаа. Гэхдээ шийдсэн гэдгийг мэдэхгүй. Чимгээ, Содномдаржаа хоёрыг эд мөрдөж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд нь Д.До, Сангийн сайд нь Ж.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга нь Б.Хурц байсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Дараагийн долоо хоногт 1 их наядын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсоно. АН-ын бүлэгт мэдээлэл, танилцуулга хийсэн. Маргааш даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэнэ.
