Шинэ Зеландын Окленд хот дахь “Cornwall” парк Монгол Улс руу Мягмар гаригт үхэр экспортлох болсноо цахим фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн талаар “New Zealand Herald” мэдээлжээ.
“Save Animals From Exploitation” амьтны эрхийг хамгаалах байгууллага “Cornwall” паркийн удирдлагуудад шийдвэрээ эргэн харж, амьд амьтан худалдаалахгүй байхыг уриалсан.
Тус уриалгад “Монголын фермерүүдийн байгуулах гэж буй үржүүлгийн хөтөлбөрт манай үхрүүд сонгогдсонд баяртай байна. Монгол, Шинэ Зеландын фермийн аж ахуйн аль аль нь бэлчээрийг чухалан авч үздэг. Тус хөтөлбөрөөр алслагдмал бүсийн оршин суугчдын амьжиргааны түвшнийг сайжруулахад зорилготой байна
Тус байгууллагын тэргүүн болох Дебра Эштон “Cornwall” парк амьтдыг амьдаар нь экспортлон худалдаалахын төлөө өсгөн үржүүлж байсныг мэдээд, оклендчүүд маш их цочирдсон байна. Мөн Монголын уур амьсгал Шинэ Зеландынхаас тэс өөр орчинтой. Үүний зэрэгцээ Окленд хотын олон оршин суугч “Cornwall” паркийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа, мөн амьтдыг бусад улс руу амьдаар нь экпортлохыг эсэргүүцэж энэ дашрамд дурдсан байна.
