Коронавирус тун манай улсад орж ирээд сар гаран хугацаа өнгөрсөн байна. Одоогийн байдлаар нийт хүн амын 310 мянга гаруй хүн монгол хийгдэж байгаа вакцинд хамрагдсан. Вакцины эхний тунг хийлгэсэн дараа иргэд хоёр дахь тунг хийлгэх эрхтэй байсан. Гэвч вакцен хийлгэсэн 532 хүн халдвар авсан талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр "Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. Хоёр дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно гэсэн.
Вакцины хоёр тунг хийлгэсэн ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна.
4-сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.
Улаанбаатар хотод насанд хүрсэн 1 сая иргэнд 4-р сард вакцины эхний тунг хийж, 5-р сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна. Та бид ковид-19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март." гэжээ.
