Ийн байдлаар төрийн өмчит компани болон төрийн байгууллагууд бие биенээ шагнаж урамшуулдаг юм байна. Багануур дүүргийн ЗДТГ нь станцын үйл ажиллагааг дэмжиж “Уаз пургон” автомашин өгсөн юм байна. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэгчээр станц хариуд нь хагас сая төгрөгөөр дүүргийн бүх төсвийг атгаж суудаг ЗДТГ-ыг шагнажээ. Шинэ жилийн өмнөхөн шагнасан тул тамгын газрынхан шагналын мөнгийг шинэ жилдээ зарцуулсан биз ... ЗДТГ нь туулах чадвар сайтай, эдэлгээ даадаг машины боломжтой байсан юм бол хамгийн түрүүнд эмнэлэгтээ өгмөөр юм. Эсвэл цагдаадаа өгсөн ч болно. Эмнэлэг цагдаагийн дэргэд станц “мөнгөтэй айл” гэдэг нь мэдээж. Гэхдээ эмнэлэг цагдаа нь эргээд ЗДТГ-ыг яг шинэ жилийн өмнөхөн 500 мянган төгрөгөөр шагнаж чадахгүй нь тодорхой ... Дашрамд дурдахад станцын даргын албан өргөөнд станцын тугтай хамт МАН-ын намирч байдаг гэсэн.
