Манай Засаг ноёд улам бүр бие даасан байдалтай загнадаг болсон. Гадаад улстай гэрээ хэлэлцээр байгуулж буй мэтээр Булган Охон аймагт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулсан. Тэгвэл Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийг хүлээн авч байгаа аятай Увсын Засаг дарга Ч.Чимэд ИТХ-ын төлөөлөгчдөө хүлээн авчээ. Хүлээн авахдаа сайн гэгч нь хооллож ундалсан гэдэг нь шилэн дансны мэдээлэлдээ 3.2 сая төгрөгийг “хоолны үнэ” хэмээн оруулсанаас харагдана. Ерөнхий сайд ингэсэн бол Засгийн газрынхаа бодлого, үйл ажиллагааг дэмжүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийг “лоббидож” байна хэмээн ойлгож болно. Харин Увсын Засаг даргад ИТХ-ын төлөөлөгчдөө “лоббидоод” байх ямар шаардлага байдаг нь сонин юм. ИТХ хуралдах болгонд төлөөлөгчдөө идүүлж уулгаад байвал тэд ч муу зан сурна бас төсөв хөрөнгөнд ч гарзтай бус уу ...
