МАКЕТ ҮЗҮҮЛЭЭД ХУЛХИДСАН ӨЛӨН ДАРГА ШУНАЛТАЙ БИЗНЕСМЭНҮҮД ХҮҮХДҮҮДИЙН ӨМЧ ПАРКИЙН ГАЗРААС САВРАА ТАТ.
ЭРХ БАРИГЧИД ХҮСВЭЛ ГОЛОМТ, МОН УРАН, MCS, СӨҮЛ ГРУПП-ЭЭС ХҮҮХДИЙН ПАРКИЙН ГАЗРЫГ ЭРГҮҮЛЭН АВЧ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.
1965 онд нийт 37 га газар дээр олон нийтийн хүч оролцоотойгоор хүүхдийн парк байгуулан 6000 гаруй мод бут сөөг 25000 мк квадрат газрыг зүлэгжүүлсэн ч өнөөдөр бүгд устжээ.
2005 онд тухайн үеийн нийслэлийн удирдлага хамтарсан компани байгуулах шийдвэр гаргаж 24%-ийг эзэмшихээр болсон.Энэ үеэс луйвар эхэлсэн гэж болно.
Нийслэлчүүд бид үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн олигархиудын өмнө хүчин мөхөсдөж ийм арчаагүй байж болохгүй.
Ард иргэдээ сонсдог төр юм бол зөвшөөрөл гэж олгосон хуйвалдсан бичгийг хүчингүй болгож хүүхдийн өмчийг хүүхдэд нь үлдээхийг Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазраас шаардаж тэмцэхийг уриалж байна.
Одоогийн хүүхэд багачууд бидний үе шиг паркт тоглож, энэ сайхан модод, ногоон зүлэг нь дээр алхаагүй насанд хүрлээ. Паркийн газраа төрдөө авчих, үр хүүхэддээ үлдээчих сэтгэл үе үеийн төрд байгаагүйд их харамсаж байна. Зулайн халцарч, зулзаган модод битгий хэл үүх түүхтэй өвгөн модод нь ч үгүй болжээ. Эрх мэдлээ ашигласан мөнгөтэй эрхэм, компаний эзэд ичиж үхмээр шүү.
СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдөлөөс Хүүхдийн паркийн талаар тодруулахад: гэдгийг хэлэв.
Тэрбээр "Паркийг “Мон-Уран”, “Шангри Ла” авснаас үлдсэн хэсэг нь 31.5 га орчим газар. Анх газрын зөвшөөрлийг 2011 онд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын 198 тоот тушаалаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д өгсөн байна. Харин .
Хэсэгхэн буланг амралт зугаалгын байдлаар тохижуулаад 80 хувь нь шороон байдалтай байна. 2018 онд Хот байгууулалт хөгжлийн газрын зөвшөөрлөөр "Улаанбаатар виллажи" " гэлээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.