Туслах, нарийн бичгийн дарга, жолооч нар даргын ойрын хүн гэдэг нь аль ч байгууллагад ил харагддаг зүйл. Итгэлтэй, ойрын хүрээллийн хүнээ л энэ ажилд тавьдаг. Тэгвэл Усны газрын дарга Ш.Мягмар өнгөрсөн онд туслахаа нэг сая төгрөгөөр урамшуулжээ. Үндэслэл нь орон даяар зохион байгуулагдсан “Цэнхэр Алт усаа хайрлая” сарын аянд идэвхи санаачилгатай оролцсон гэнэ. Улс орон даяар явагдсан бол том ажил болсон нь мэдээж. Ганц хүн идэвхи санаачилгатай оролцоод амжилттай хэрэгжихгүй тул бусдыг нь яагаад шагнаж урамшуулаагүй вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Мөн даргын тушаалд дурдсанаар туслах нь сарын аянд “оролцсон” аж. Энэ нь идэвхигүй хэлбэр шиг ойлгогдож байгаа агаад даргын туслах аяны арга хэмжээнд очоод л зогсож байсан мэт дүр зураг бууж байна. Уг нь аяны арга хэмжээг төлөвлөсөн бэлтгэсэн, зохион байгуулсан мөн гүйцэтгэн ажилласан хүнийг л шагнаж урамшуулах учиртай баймаар ...
