Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл 2018 оны хоёрдугаар сард хар тамхины төрлийн "мөс" хэрэглэж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнуудад үйлдэл дээрээ баригдаж, шүүхээс ял сонсож байсан Г.Сарангэрэл дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогджээ. Тэрбээр гуравдугаар сарын 21-нд олон улсын шуудангаар мөс гэх мансууруулах бодис авах гэж байгаад цагдаа нарт баригдсан мэдээлэл байгаа юм. Түүнийг өнгөрсөн долоо хоногт 461 дүгээр ангид саатуулсан байна.
2018 онд Эрүүгийн цагдаагийн албаныхан мөрийтэй тоглоомын газруудад шалгалт хийх үеэр тоглоомын газруудад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис зардаг байж болзошгүй этгээдүүдийг шалгахад Г.Сарангэрэл баригдсан аж.
Түүнээс шинжилгээ авахад түүний шээснээс метамфетамин буюу мөс илэрч байжээ.
