УИХ-ын гишүүн М.Оюунчимэг албан тушаалаа ашиглан өөрийн хүү Б.Энхмөрөнг газрын даргаар томилуулсан гэх мэдээлэл гарч, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байв. Б.Энхмөрөн нь Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэн, ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн ч Монгол хэл, бичгийн болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтанд ороогүй, мөн төрийн албаны туршлагагүй ЭМДЕГ-т газрын даргаар томилогдсон үйл явц олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан юм.
ЭМДЕГ-ийн газрын даргa Б.Энхмөрөнг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар Б.Энхмөрөн өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын албан тушаалд томилогдохын тулд төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлага тавьдаг байна.
