Парламентын бэлтэй айлын зүстэй охин гэгдээд буй Ч.Номин Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхээсээ л мордохын хазгай гэгч болж явсан залуу сайд Ч.Номинг цахим орчинд дэмжигчид нэлээдгүй.
Засгийн газар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр сүүлийн гурван сар ажил хөдөлмөр эрхлээгүй 18-35 насны залуусыг нэг сарын вакум сургалтад хамруулж, давхар нэг сая төгрөгөөр урамшуулахаар болсон. Эхний ээлжинд Улаанбаатар хотын 500 ажилгүй залуусыг хамруулах аж.
Хамгийн хачирхалтай нь дээрх сургалтанд суух 5000 залуу Соёлын яамнаас олгож буй хувцсаар жигдрэх юм байна. Соёлын яам оёдлын үйлдвэртэй болсон бололтой. Ямартай ч залуусыг хувцсаар жигдрүүлж байгаад нэг сая төгрөг тараах энэ үр ашиггүй зардлаа танамаар юм Соёлын сайдаа. Магадгүй Ж.Батзандангийн хэлдгээр Ч.Номин сайдын энтертайнмэнт юм биш үү гэлтэй.
