Ардчилсан намд сүүлийн хэдэн жил 20 хэдхэн хүн намын удирдлагад байж, Ерөнхий сайд, Сангийн сайд, Шадар сайдыг улиг болтол хийсэн хүн бол Н.Алтанхуяг. Ц.Элбэгдорж гэхэд хоёр удаа Ерөнхийлөгч, хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан. Энэ хоёр одоо хонь чоно болчихсон, намын залуусаа хоёр талцуулан хөлдөө үрж байна. Нэмээд Ерөнхийлөгч Х.Баттулга бас нэг том намдаа халгаатай, “хадны мангаа” бий болоод удлаа. Тиймдээ ч АН дотроо хэд хуваагдчихсан, олны доог тохуу болж байна. Одоо намын даргын сунгаа болж, залуус нь идэвхтэй өрсөлдөж байна. Гэтэл 2020 оны сонгуульд нэр дэвшихээр намаасаа гарсан бие даагч гишүүн Н.Алтанхуяг АН-ын сонгуульд оролцохоор оролдлоо.
Үүнээс болсон уу, “Шим” группын ерөнхийлөгч Л.Цандэлэг “Н.Алтанхуягийн Засгийн газрын хамгийн том алдаа бол Гашуун Сухайтын нүүрсний замыг Төрийн мэдэлд авч Монголын хөгжлийг гацаасан хүн. Одоо их л хэлмэгдсэн дүрд хувирсан будда болж!” гэж жиргэсэн олны анхаарлыг татав.
Юутай ч үүнээс болж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдааг тоочиж байна. “Чалко”-той хийсэн Сү.Батболдын засгийн газрын гэрээг цуцалсан нь буруу. Тэртээ тэргүй нүүрсний үнэ унаж байхад цаадуул нь уухайн тас хийсэн. Манайх өртөөгөөр нь шахуу өгч байж 350 сая долларын ард гарсан даа”, “Ямар ч тохиолдолд нүүрсээ 70 доллараас буулгахгүй зарах гэрээг Хятадын тал дургүйцээд татгалзаад байхад хүчээр цуцалсан. Д араа нь нүүрсээ уурхайн аман дээрээс 27 доллараар зарж байсан Ерөнхий сайд даа. Тэр их хохирлын хажууд нөгөө Багануурын нүүрс Лүймэдийн Гансүх шуудайлж зарснаас илүү их хохирол учруулсан”...
Уул уурхайн сайдаар нь “Бридж” Ганхуяг ажилласан. Тогтвортой байсан нүүрсний үнийг нь унагасан. Худалдан авагч талд маш ашигтай гэрээ байгуулсан. 70 долларын нүүрсний гэрээг 30 доллар болгон буулгадаг агуу хорлогч, худалч шүү!
Дур эзнээ голохгүй” голохгүй гэж шүүмжилж байна.
