Төрийн албанд англи хэлний гүнзгий шатны шатны мэдлэгтэй хүмүүс ажилладаг гэвэл түүн шиг худал зүйл алга. Тэдэнд бүр анхан шатны ч мэдлэг алга. Өнгөрсөн оны хавар БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэнгийн тушаалаар ажилтнууддаа англи хэлний хичээлийг гадаад багшаар гурван сар заалгажээ. Ингэхдээ анхан болон дунд шатны мэдлэгийг хажуугаар нь сэтгэл зүйн сургалттай давхар “өгчээ”. Хачирхалтай нь хичээлийг унаган англи хэлтэй англи, америк бус харин албан ёсны хэл нь португаль болох Бразилиас ирсэн багш заажээ. Багшийг байрлуулахад 2,8 сая, хичээлийн хөлсөнд 3,9 сая төгрөгийг төлжээ. Тухайн үед хотоор дүүрэн байсан англи хэлний сургалтын төвүүдийн ажилгүй суугаа англи, америк мэргэжилтнийг хямдаар авч болох байсан ч яагаад ч юм бразил багшийг сонгож байрны түрээсийг нь хүртэл төлсөн байна. Хил хааллтай үед тэр багш хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй. Ямар ч байсан тэрээр англи хэлний анхан шатны мэдлэггүй БХБЯ-ыханд гурван сар хичээл заажээ. Энэ “чухал” ажилд бараг долоон сая төгрөг зарцуулсаны үр дүнд тус яамныхны англи хэлний мэдлэг ЕБС-ийн бага ангийн сурагчдын түвшинд хүрсэн бололтой.
