Удаан дуншсан хэргийг шүүх саяхан шийдвэрлэжээ. Энэ удаад Монголын соёл урлагийн сайхан голомтоос бужигнаан үүсжээ. Тус театрын даргаар ажиллаж байсан Ч.М нь төрсөн дүүгийн эхнэр Б.Э-г орчуулагчийн албан тушаалд сарын 900 мянган төгрөгийн үндсэн цалинтайгаар 2017 оны 9-р сарын 1-нээс 2018 оны 7-р сарын 31 хүртэл ажиллуулж дээрх хугацаанд 19,6 сая төгрөгийн цалин олгож өөртөө завшжээ. Дарга асангийн бэр ямар ч гадаад хэл мэдэхгүй гэнэ. Тэрээр бэрдээ ХХБ-нд данс, карт нээлгэх үүрэг өгчээ. Бэр хэлсэнийг нь биелүүлсэн агаад тэр өдрөөс хойш нэг ч удаа орчуулга хийгээгүй, мөн картынхаа барааг ч хараагүй аж Харин ахлах нягтлан Ц.Б нь өөрийн төрсөн охин Г.Н-г сарын 500 төгрөгийн цалинтайгаар 2015 оны 9-р сарын 1-нээс 2016 оны 7-р сарын 31 хүртэл ажиллуулж 8,1 сая төгрөгийн цалин олгуулжээ. Охин нь гэрээт “гуталчнаар” ажиллаж байсан гэнэ. Театрынхан гэрээт “гуталчин”-аа огт хараагүй агаад тоглолтонд хэрэглэх гутлыг урагдаж ханзарсан үед өөрсдөө янзалж иржээ. Шүүх экс дарга, нягтлан хоёрыг хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн байна.
