Жилийн өмнө Америкийн ерөнхийлөгчийн хүү Монголд ирж маш ховор Монгол Алтайн угалз агнаад явсан. Түүний араас тус улсын чинээлэг иргэд ховор ангийн агнуур хийхээр манайхыг зорих болжээ. Тэдний нэг болох шүдний эмч мэргэжилтэй, 60 настай Уолтэр Палмер Монгол Алтайн хамгийн том угалзыг нум сумаар агнаад буцжээ. Тэрээр энэ агнууртаа 90 мянган доллар төлсөн байна. Миннесото мужийн энэ эмч 2015 онд мөн л маш ховор хар зогдорт арслан агнасан нь шуугиан тарьж олон хүний дургүйцлийг төрүүлж байсан. Энэ агнууртаа 32 мянган еврог Зимбабвегийн эрх баригчдад төлж байжээ. Манай улсад аргал угалзын агнуур нь 21-28 мянган доллароор хийгддэг.
Эх сурвалж : https://www.trendswide.com/dentist-walter-palmer-who-killed-cecil-the-lion-is-back-hunting-sheep-in-mongolia/
